Солонгос улс Африк тивээс гаралтай тамирчинг өөрийн орны иргэн болгох асуудлыг хэлэлцэж байна

0
10

 

 

 

20160107145649652yzkx.jpg

 

 

    Солонгос улсын Спортын төв хороо тус улсын Жүнгнам аймгийн Спорт хорооны тамирчин, Кени улсын иргэн 28-н настай Вилсон Ерупэ-г Солонгос улсын иргэн болгох асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.

     Вилсон Ерупэ нь маратон гүйлтийн дэлхийн шилдэг тамирчдын нэг бөгөөд сүүлийн гурван жил Жүнгнам аймгийн тамирчидтай бэлтгэл сургуулилт хийж, туршлагаасаа хуваалцаж байгаа юм.

     Тэрээр 2011 оноос хойш Сөүл хотод зохион байгуулагдсан марафон гүйлтийн олон улсын долоон удаагийн тэмцээний таван удаагийн тэмцээнд түрүүлж Алтан медаль авсан бөгөөд Вилсон Ерупэ Солонгос улсын иргэн болсоноор Солонгос тамирчдын ур чадвар дээшлэх төдийгүй 2016 онд Бразил улсад зохион байгуулагдах зуны Олимпод Солонгосын нэрийн өмнөөс оролцож медаль авах боломж олдох ажээ.

      Солонгос улс 2001 оноос хойш эдүгээ хүртэл мөсний хоккей, теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг спортоор хичээллэдэг гадаадын есөн тамирчинд онцгой эрх олгон Солонгос улсын иргэн болгож байсан юм. Гэвч тэдгээр нь Канад, АНУ, Хятад, Тайвань, ОХУ зэрэг  Европ, Ази тивийн орны иргэд байсан бөгөөд Африк тивээс гаралтай тамирчинг өөрийн орны иргэн болгох саналыг анх удаа хэлэлцэж байгаа ажээ.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.
 

 

 

 

'한국인이 되고 싶어요'