Хойд Солонгос улсад барьцаалагдсан Канад улсын шашны номлогч өдөрт найман цаг модны нүх ухах ажил хийж байна

0
9

 

NISI20151216_0006243329_web.jpg

 

     Өмнөд Солонгос улсаас гаралтай шашны пастор, Канад улсын иргэн Им Хёнг Сү Хойд Солонгос улсад барьцаалагдаад 11 гаруй сар болж байна.

     Тэрээр өнгөрсөн оны 1-р сард Хойд Солонгос улсад жуулчлалаар очихдоо тус улсын хуулийг үл хүндлэн зөвшөөрөлгүй зураг авах, видео бичлэг хийх, христийн шашны холбогдолтой зурагт хуудас тараасан хэргээр саатуулагдсан юм.

      Түүнтэй АНУ-ын мэдээллийн CNN агентлагийн сэтгүүлчид хэд хоногийн уулзсан ба уулзалтын үеэр шашны пастор хэлэхдээ “Би долоо хоногийн зургаан өдөр, өдөрт найман цагийн турш шоронгийн цэцэрлэгт хүрээлэнд суулгах алимны модны нүх ухах ажлыг ганцаараа хийж байгаа. Би шоронгийн бусад хүмүүжигчдээс тусдаа байдаг ба биеийн хүчний ажил хийх нь тийм ч хэцүү биш. Надад ганцхан библийн нэг ширхэг ном хэрэгтэй бөгөөд би энэ тухай хүсэлтээ уламжилсан ч одоохондоо аваагүй байна. Хэрвээ Канад улс Хойд Солонгос улстай тохиролцож чадвал би гэртээ хурдан харимаар байна” гэж хэлсэн ажээ.

    Шашны пастор  Им Хёнг Сү 1997 оноос хойш Хойд Солонгос улсад хүмүүнлэгийн ажлаар очиж байгаа ба тухай бүр цуглуулсан хандив болон эм, хувцас хэрэглэлийг аваачиж өгдөг байсан юм байна.

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.