Солонгос улсад автомат машинууд гар утас худалдаална

0
46

20160125101755626oszm.jpg

 

   Солонгос улсын гэр ахуйн барааны сүлжээ дэлгүүр болох “Daiso”  дэлгүүрт ирэх 27-ны өдрөөс эхлэн автомат машинуудаар дамжуулагдан гар утас худалдаалах болжээ.

    Автомат машинд 29-169-н мянган воны үнэтэй дөрвөн төрлийн утсыг худалдах ба иргэд түүнийг худалдан авсаны дараа ойролцоох гар утасны “KTF” компанид хандаж, сарын 13500-н воны төлбөртэй сүлжээнд холбуулан хэрэглэх боломжтой юм байна.

    Хямд үнэтэй эдгээр утаснууд нь БНХАУ-д үйлдвэрлэсэн “Lenova”, “Xiaomi” болон Канад улсын “Blackberry” компанийн Хятад улс дах салбарт үйлдвэрлэсэн “Blackberry Q10” зэрэг утаснууд ажээ.

    Автоматаас худалдан авсан утсыг хэрэглэхэд утасны компанитай гэрээ байгуулах шаардлагагүй ба сарын төлбөрөө төлсөн тохиолдолд хэрэглэх эрхтэй юм байна.

 

 

 

 

WWW.MGLRADIO.COM

Солонгос мэдээ булан.