Фэйсбүүк сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг хувцасны шүүгээгээ олон нийтэд харуулжээ

0
6

 

 

20160126104446357mdyg.jpg

 

     Фэйсбүүк сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдрөөс эхлэн ажилдаа оржээ.

     Тэрээр өнгөрсөн 11-р сард охинтой болсон даруй хүүхэд асрах хоёр сарын чөлөө авсан байсан нь өнөөдрөөр дуусч байгаа юм байна.

     Марк Цукерберг энгийн үед тод саарал өнгийн урт ханцуйтай цамц болон бүдэг саарал өнгийн богино ханцуйтай цамц өмсдөг бөгөөд тэрээр өнөөдөр өөрийн хувцасны шүүгээний зургаа фэйсбүүк хуудсандаа оруулжээ.

     Түүний хувцасны шүүгээнд ижил загварын нэг өнгөтэй богино болон урт ханцуйтай цамц тус бүр найман ширхэг байсан. Тэрээр “Та яагаад олон төрлийн хувцас сольж өмсдөггүй юм бэ” гэсэн асуултад хариулахдаа “Би фэйсбүүк сайтыг улам төгс, боловсронгуй болгохыг зорьж ажилладаг. Тиймээс ажлаас өөр зүйлд зарцуулах цагийг багасгах хүсэлтэй тул олон төрлийн хувцаснаас сонгож, өмсөх гэж цаг алдахгүйг чухалчилдаг ” хэмээн хариулсан байна.

  

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.