Архины хамааралтай 79 хүн эргэж холбоо тогтоох хүсэлтээ илэрхийлжээ

0
214

Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн захиалгаар архины хамааралтай хүмүүсийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг “Өөрчлөлтийн хөтөч донтолтоос эдгээх сургалт зөвлөгөөний институт” ТББ нь зохион байгуулж эхэллээ. Уг сургалт нь 2019 оны 09 сарын 17-ны өдрөөс 2020 оны 03 сарын 31ны хооронд “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” болон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах төв”-д явагдаж байна. Эхний өдрүүдийн сургалтаар давхардсан тоогоор 250 гаруй хүнд хүрснээс 79 хүн тус байгууллагатай эргэж холбоо тогтоох хүсэлтээ илэрхийлжээ.