БНСУ-ын богино хугацааны АЯЛЛЫН ВИЗ мэдүүлэх материалын жагсаалт

Leave a Comment
6681

Богино хугацааны аялал жуулчлалын буюу гурван сарын виз мэдүүлэхэд шаарлагатай материалын жигсаалт.

  1. Анкет болон сүүлийн сарын дотор авхуулсан 3,5×4,5 хэмжээтэй өнгөт цээж зураг
  2. Гадаад паспорт
  3. Цагдаагийн газрын тодорхойлолт (18-аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна. Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)
  4. Эдийн засгийн чадвар нотлох бичиг баримт
  5. Аж ахуй нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт (Хагас жилд төлсөн татварын хэмжээ 500,000 төгрөгөөс дээш байх)
  6. Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын дэвтэр (Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 500,000 төгрөгөөс дээш байх)
  7. Мөн нийгмийн даатгалын лавлагаа (Сүүлийн 12 сар)
  8. Бусад: Сүүлийн 6 сарын дансны хуулга
  9. Гэрлэлтийн лавлагаа (Сүүлийн 3 сарын дотор олгосон байх)
  10. 18-аас доош насны насанд хүрээгүй хүүхдийн хувьд төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн, он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн биеийн байцаалтын хуулбарын хамт)
  11. 18-аас доош насны, 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд эдийн засгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө