Ганцаараа амьдардаг эмэгтэйн араас нь дагаж, гэр лүү нь орохыг завджээ

Leave a Comment
6796

Ганцаараа амьдардаг эмэгтэйн араас нь дагаж, гэр лүү нь орохыг завдсан 30 настай иргэн өчигдөр /2019.10.16/ ял сонссон байна. Шүүхээс бусдын гэрт орох гэсэн оролдлогыг гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оноожээ. Хэргийг тодруулбал, өнгөрөгч 5-р сарын 28-ны өдрийн үүрээр гэртээ орох гэж байсан эмэгтэйг ардаас нь дагаж гэр лүү нь орохыг завдсан этгээдийн бичлэг интернет орчинд нэлээдгүй шуугиан тарьсан билээ. Хэрэгтэн согтуу эмэгтэйг гэртээ орсных нь дараа, түгжих төхөөрөмжид гэрэл тусган нууц дугаар оруулах гэж 10 гаруй минут болсон нь бичлэгт үлдсэн байна.

WWW.MGLRADIO.MN
Солонгос мэдээ булан